ОнцлохЭрүүл мэндШинэ мэдээ

Өвөрхангай аймгийн БОЭТөвд УНТЭ-ийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байна

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 8-р сарын 18-ны өдөр батлагдсан удирдамжийн дагуу ЭМЯ-аас зарласан төвлөрлийг бууруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах аяны хүрээнд  2020.09.18-нд УНТЭ Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо эмчилгээний төвтэй төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээр эмч нарыг сургах, мэргэжил арга зүйгээр хангах, ард иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.

Тус гэрээний дагуу УНТЭ-ээс цахим технологи, хүний нөөц, эм зүй, эмнэлгийн технологийн алба, нийгмийн эрүүл мэнд, цус судлал, ерөнхий мэс засал болон бусад шаардлагатай чиглэлээр нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй удирдлагын баг очиж уулзалт, сургалт зохион байгуулж эмнэлгийн мэргэжилтнүүдийг сэлгэн ажиллуулах үйл ажиллагааны бэлэн байдалд үнэлгээ хийн ажиллав.

Тус хамтран ажиллах гэрээний дагуу дараах ажлууд зохион байгуулагдаж эхлээд байна. Тодруулбал, 2020 оны 10-р сарын 02-ны өдрөөс УНТЭ-ийн урологи, проктологи, уушги, гастроэнтерологи, цус судлал зэрэг төрөлжсөн нарийн мэргэжлийн 5 эмчээс бүрдсэн  баг бүрэлдэхүүн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 14 хоногийн хугацаатай ажиллаж эхлээд байна.

Мөн 2020 оны 10-р сарын 05-ны өдрөөс эхлэн 3-5 хоногийн хугацаатай БОЭТ-ийн статистик мэдээллийн албаны дарга, статистикч их эмч, эм зүй, хоолны албаны дарга, хоолны технологич, ИТА-ны IT инженерүүд, сувилахуйн албаны дарга, дотор арьсны  клиникийн арга арга зүйч, сувилахуйн албаны арга зүйч нарын 10 хүний бүрэлдэхүүнтэй баг УНТЭ-т томилогдон ирж статистик, даатгал, цахим технологи, eHealth програм,  цахим өвчний түүх бичилт, эм зүйн тусламж үйлчилгээ, эмчилгээ сувилгааны хоол, шим тэжээл судлал, сувилахуй, сувилахуйн цахим түүхийн талаар туршлага судлан ажиллаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version