Эдийн засагОнцлохШинэ мэдээ

Монголбанк IX сард 2.3 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк өнгсөрсөн сард 2.3 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 17 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6 тонноор өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 17 тонн үнэт металлын 15.4 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

Өнгөрсөн сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 123.9 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 154.5 кг үнэт металл худалдан авчээ. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны хоёр хэлтэс нийт 1.4 тн үнэт металл худалдан авлаа.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 9 дүгээр сард 176,494.48  төгрөг байжээ.

Эх сурвалж: Монголбанк
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version