Нийгэм

Алба хаагчид 5-15 метрийн гүнд 22 удаагийн шумбалт хийлээ

 Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, дадлага”-ыг Тайшир сумын нутагт орших  “Гэгээн” нууранд зохион байгууллаа.

Сургалт, дадлагыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Сургалт, соёл хүмүүжлийн албаны Аврах ажиллагааны мэргэжилтэн, дэслэгч Д.Батчулуун удирдан явуулсан бөгөөд алба хаагчид 5-15 метрийн гүнд 22 удаагийн шумбалтыг хийсэн юм.

Мөн усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгсэл, ашиглах, үйлчилгээ хийх, хадгалах, усны гүнд даралт тэнцвэржүүлэх арга сэдвээр онолын мэдлэгээ дээшлүүлж,  “GPS” /байршил тогтоогч/ луужин ашиглаж, зүг чиг тогтоох дадлага хийлээ гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version