Улсын хоёрдугаар төв эмнэлэг Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран ажиллахаар болж Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал С.Энхболд, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректор Б.Очирбат Хамтын ажиллагааны САНАМЖ БИЧГИЙГ үзэглэв.
Санамж бичгийг баталгаажуулахад УХТЭ-г төлөөлөн Амбулаторийн тасгийн эрхлэгч Б.Гантулга болон ШУТИС-ийн дэд захирлууд, салбар сургуулиудын удирдлагууд оролцож санал солилцлоо.
Хоёр байгууллага хамтын ажиллагааны хүрээнд
- Багш, ажилтны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг жил бүр хамтран зохион байгуулах,
- Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөр, төсөл боловсруулан хэрэгжүүлэх,
- Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчийн чиглэлээр хүний нөөц бэлтгэх, сургах, дадлагажуулах, чадавхжуулах хамтарсан хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх,
- ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрүүд болон хамтын ажиллагаатай их сургуулиудын хамтарсан хөтөлбөрүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмжийн чиглэлийн инженерүүдийг хамруулан сургах,
- Эрүүл мэнд, эмчилгээ, оношилгооны чиглэлээр профессор багш нар болон эмч, сувилагч, инженер техникийн ажилтнуудын хамтарсан эрдэм шинжилгээ, судалгаа, инноваци, технологийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллах,
Эмнэлгийн барилга, байгууламжийн зураг төсөл, засвар үйлчилгээ, тохижилтын үйл ажиллагааг дэмжих зэрэг чиглэлээр ГУРВАН жилийн турш хамтран ажиллах юм.