Орон нутагБайгаль орчинНийгэмБайгаль орчин

Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил зарлуулах санаачилгыг дэмжлээ

НҮБ-ын ХХААБ-ын хөдөө аж ахуйн дэд хорооны хуралдаан болж, 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил зарлуулах” Монгол Улсын Засгийн газрын санаачилгыг 196 орон дэмжихээ илэрхийллээ. Ингэснээр олон улсын жил зарлуулах эхний чухал алхмаа хийж чадлаа. Улаанбаатар хотод 2018 онд болсон Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн түншүүдийн VIII хурлын үеэр Монгол улс санаачлан тэргүүлэн ажиллах тохиолдолд бусад улсууд, НҮБ-ийн төрөлжсөн байгууллагууд бүрэн дэмжих боломжтой гэдгээ мэдэгдсэн. Үүний дагуу ХХААХҮ яамнаас Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийг санаачлан дэмжүүлэх тухай саналаа НҮБ-ын ХХААБ-д 2018 онд хүргүүлсэн. Олон улсын хэмжээнд уг жилийг санаачлах хороо байгуулагдаж, Монгол Улсын саналыг дэмжиж бусад улс орнуудаас дэмжлэг авах, төслийн санал боловсруулах, холбогдох шугамаар саналыг батлуулахад нь хамтран ажиллахаа мэдэгдсэн. НҮБ-ын ХХААБ-ын Хөдөө аж ахуйн дэд хорооны хурлын хэлэлцэх асуудлын төсөлд манай улсын мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил зарлуулах санаачлагыг дэмжих тухай албан хүсэлтийг 2020 оны 2 дугаар сард Гадаад харилцааны яамны дипломат шугамаар НҮБ-ийн гишүүн 190 гаруй улсад хүргүүлсэн юм. Манай улсын санаачилсан санаачлагыг батлуулахад бусад орнуудын дэмжлэг чухал тул www.IYR&P.info вэбхуудас нээн ажиллуулж, олон улсын дэмжигч бүлэгтэй хамтран ажиллаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version