Гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг зохион байгуулав
Нийслэлийн Онцгой байдлын газраас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “И-Март” дэлгүүрт гал унтраах тактикийн сургууль зохион байгууллаа.
Хүн ам олноор цуглардаг худалдаа үйлчилгээний барилгад гарсан гал түймрийг унтраах арга зүй, онцлогийг судлах, гал түймэр унтраах, аврах ангиудын харилцан ажиллагааг бэхжүүлж, алба хаагчдын сэтгэлзүй, бие бялдар, тэсвэр хатуужил, аюулгүй ажиллагааг сайжруулах, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй хайгуул хийх, гэнэтийн ослын үед аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах хүрээнд дадлага сургуулийг хийсэн юм.
Гал унтраах тактикийн сургуулийг НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан удирдан явуулж, Гал түймэр унтраах, аврах ангиудын 24 алба хаагч, 7 гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, тус дэлгүүрийн 150 ажилтан, алба хаагч оролцсон юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.