Эдийн засагFocusШинэ мэдээ

МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын анхааралд

Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг (“Компакт гэрээ” гэх) 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан.

Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар нийслэл Улаанбаатар хотод ойрын ирээдүйд учирч болзошгүй унд, ахуйн усны хомстлыг шийдвэрлэн, цаашид өсөн нэмэгдэж буй усны эрэлтийг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм.

Компакт гэрээний хэрэгжилтийг хангаж, зохион байгуулах үүрэг бүхий Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх) нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний дагуу хэрэгжүүлэх төслүүд, төслийн хүрээнд зохион байгуулах барилга, угсралтын ажлын тендер шалгаруулалтад хэрхэн оролцох тухай дэлгэрэнгүй мэдээллийг сонирхогч талуудад хүргэх зорилгоор Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран танилцуулах уулзалтыг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж буй тул сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг тус уулзалтад өргөнөөр оролцохыг урьж байна.

Огноо: 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр

Цаг: 10:00-12:10 (Улаанбаатарын цагаар)

Хурлын товч хөтөлбөр:

  • Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн тухай ерөнхий мэдээлэл,
  • МСК-ын худалдан авах ажиллагааны журам, бусад холбогдох дүрэм, зааврын танилцуулга,
  • МСК-ын Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвраас сэргийлэх, илрүүлэх, тэмцэх журам, холбогдох зааварчилгааны танилцуулга
  • Асуулт, хариулт.

Уулзалтад доорх холбоосоор бүртгүүлнэ үү. 

http://membership.mn:8080/front/event/public/person

Холбоо барих: Гишүүнчлэлийн газар

Утас: 99078303, 77277070

Цахим шуудан: info@mongolchamber.mn

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version