Хууль эрх зүйШинэ мэдээ

“Хариуцлагатай алба хаагч” өглөөний уулзалт хийв

Цагдаагийн алба хаагч болон хуулийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдын хүний эрхийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн хамгаалагч-цагдааг урамшуулах зорилгоор “Хариуцлагатай алба хаагч” аяныг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн Ерөнхий газар хамтран 2020 оны 8 дугаар сарын 28-наас эхлэн улс орон даяар зохион байгуулж байгаа билээ.

Тус аяны хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Дорноговь аймаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ тус аймаг дахь Цагдаагийн газар, Юнител ХХК-ийн Дорноговь салбар хамтран хүний эрхийн өглөөний уулзалт арга хэмжээг 2020 оны 9 дүгээр сарын 28-нд хийлээ. Өглөөний уулзалтаар “Цагдаагийн алба хаагчдын сэтгэл зүй, эерэг харилцаа хандлага”, “Эрүү шүүлтээс ангид байх эрх” зэрэг сэдвээр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын сэтгэлзүйч болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ажилтан Ч.Нандин- Эрдэнэ нар мэдээлэл хүргэлээ.

Оролцоонд тулгуурласан чөлөөт арга хэмжээнд Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, тус аймаг дахь Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний албаны удирдлагууд болон цагдаагийн алба хаагч нийт 60 хүн хамрагдсан байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version