FoodsОнцлохШинэ мэдээ

Нойтон цас орж, тариа ногоо цасанд дарагдаж болзошгүй

Есдүгээр сарын 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орох тул тариа ногоо цасанд дарагдаж болзошгүйг Цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа.

2020 оны 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10 дугаар сарын 1-нд нутгийн зүүн хагаст, 10 сарын 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно.

Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 29-нд баруун аймгуудын нутгаар, 30-нд ихэнх нутгаар, 1-нд говь, тал хээрийн нутгаар, 2-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон болон цасан шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байх төлөв гарлаа гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version