Орон нутагFocusШинэ мэдээ

Цар тахлын үед зөвлөн туслах үйлчилгээг түлхүү үзүүлэх хэрэгтэй

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан Ажлын хэсэг зүүн аймгуудад ажиллаж байгаа бөгөөд энэ үеэр Дорнод, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзалт хийлээ.

Тэрээр мэргэжлийн хяналтын байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, улсын байцаагчдын ачаалал, ажиллах нөхцлийн талаар санал солилцож  цар тахлын хүнд үед мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид тэргүүн эгнээнд ачаалал ихтэй ажиллаж байгааг онцлон талархал илэрхийлжээ.

Мөн мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудал болон тогтвортой ажиллуулах, мэргэшүүлэхэд анхаарах, цар тахлын үед хүнд нөхцөлд ажиллаж буй аж ахуйн нэгжүүддээ зөвлөн туслах үйлчилгээг түлхүү үзүүлж, үйл ажиллагааг нь нь дэмжих чиглэлээр ажиллах хэрэгтэй гэжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version