Эрүүл ахуйн шаардлага хангахгүй цайны газруудыг түр хаажээ
Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд МХГ-ын даргын баталсан 04/358 тоот удирдамжаар Тирлик, Ахдам захад үйл ажиллагаа явуулдаг 14 цайны газарт шалгалт хийжээ.
Шалгалтаар стандарт эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан 6 цайны газрын үйл ажиллагааг түр зогсоож, 8 цайны газарт зөрчил арилгуулах 112 заалттай албан шаардлага хүргүүлсэн байна.
Акт, албан шаардлагын биелэлтэд гүйцэтгэлийн шалгалт хийхэд цайны газрууд хана, шал таазыг угааж цэвэрлэхэд тохиромжтой материалаар засвар тохижилт хийж, хөдөлмөр хамгааллын хувцастай болж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан, их цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийжээ. Цаашид өдөр тутмын болон их цэвэрлэгээг тогтмол зохион байгуулж хэвшихийг үүрэг болголоо.