БоловсролЭдийн засагОнцлохШинэ мэдээ

Монголбанк МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Монголбанкны эдийн засаг, санхүүгийн чиглэлийн судалгаа, сургалтыг дэмжих “Тинк банк” хөтөлбөрийн хүрээнд МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү хөтөлбөр нь эдийн засаг, санхүүгийн чиглэлээр судалгааны магистрын түвшинд суралцаж буй оюутнуудын судалгааны чанарыг сайжруулах, Монголбанкны болон хөндлөнгийн судлаач нарын хамтын ажиллагааг ахиулах, судлаач нарын бүтээлийг олон нийтэд түгээх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нь нэмэгдүүлэх зорилготой.

Талууд гэрээний хүрээнд “Монголбанкны Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг”-ийг судалгааны магистрт суралцах нийт 10 оюутанд олгох бөгөөд эдийн засаг болон санхүүгийн чиглэлээр бүтэн цагаар суралцаж, судалгаа хийх нөхцөлөөр хангагдах болно. Тэтгэлгийн өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг Монголбанк, МУИС хамтран хийж, шилдэг оюутнуудыг хамруулахаар зорьж байна.

Тус гэрээний дагуу цаашид МУИС-ийн санхүү, эдийн засгийн чиглэлийн судлаач нартай хамтарсан судалгаа, хэлэлцүүлэг, уулзалтуудыг зохион байгуулан өргөн хүрээнд хамтран ажиллах юм. Энэ хүрээнд хөндлөнгийн болон хамтарсан судалгаануудын үр дүнг хэлэлцэх, бодлогод тусгах хамтын ажиллагааны суурь платформыг бий болгох ач холбогдолтой. Мөн олон нийтэд судлаачдын байр суурь, судалгааны үр дүнг хүргэхэд дэмжлэг үзүүлнэ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version