Хууль эрх зүйFocusШинэ мэдээ

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид туслах сургагч багш бэлтгэв

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” (2019-2022) төсөлтэй хамтран ажиллаж байна.

Уг төслийн хүрээнд “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчилгээ” сэдвээр Сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 14-18 хооронд зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь ГБХ-ийн хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлэх мэргэжилтнүүдийг хөгжүүлэх, тэдэнд сургалт зохион байгуулах ур чадвараа нэмэгдүүлэхэд туслах юм.

Тус сургалтад  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд,  Монголын хуульчдын холбооны өмгөөлөгчид, Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрх зүйн хөтөч нар болон , их сургуулийн хууль зүйн клиник төвийн багш нар хамрагдаж байгаа юм.

 Эдгээр сургагч багш нар гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид,  хохирогч төвтэй арга зүйгээр үйлчилгээ үзүүлэхэд мэргэших аж.

 Сургагч багш бэлтгэх сургалтыг “ГБХ-ийн хохирогчид үзүүлэх үйлчилгээ” гарын авлагад суурилан явуулж байгаа ба Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэг болон ИНБ, их  дээд сургуулийн төлөөөлөл, төрийн байгууллагын чадварлаг багш нар хамтран явуулж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version