FocusШинэ мэдээ

Баян-Өлгий аймагт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төсөл хэрэгжинэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эдгээр хүүхдүүдийн эцэг эхийн холбоог чадваржуулах зорилгоор Баян-Өлгий аймагт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл”-ийг 2020-2024 онд хэрэгжүүлнэ.

Тус төслийг хамтран хэрэгжүүлэхээр аймгийн Засаг дарга А.Гылымхан, “Норвегийн тусламжийн байгууллага”-ын Монгол дахь суурин төлөөлөгч Давид Самуэл Олсон, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо”-ны тэргүүн Г.Аюуш нар энэ сарын 14-ний өдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл”-ийн хүрээнд тусгай хэрэгцээт хүүхдийн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг сайжруулах зорилгоор Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвд оношилгооны өрөө тохижуулах, ерөнхий боловсролын сургуулиудад тусгай мэргэжлийн багш бэлтгэх, хүүхдүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн сургалтууд зохион байгуулах зэрэг ажлыг хийх ажээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version