ЭМЯОнцлохШинэ мэдээ

НҮБ-ын Хүүхдийн Сангаас 440 сая төгрөгийн үнэ бүхий тусламжийг ЭМЯ-нд хүлээлгэн өглөө

НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүүхдийн хоол тэжээлийн дутлыг илрүүлэхэд шаардлагатай өндөр, жин хэмжигч хэрэгсэл болон хоол тэжээлийн цочмог дуталтай хүүхдийн эмчилгээнд зориулсан тэжээлийн сүү, эмчилгээний хүнс, аминдэм, зайнаас халуун хэмжигч, N95 амны хаалт зэрэг нийт 440 сая төгрөгийн үнэ бүхий тусламжийг Эрүүл мэндийн яаманд хүлээлгэж өглөө.

Тус тусламжийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн төв оффис, Азийн Хөгжлийн Банк (АХБ), АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ОУХА), Япон улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн Канадын Үндэсний хороо зэрэг байгууллагын хамтарсан санхүүжилтээр нийлүүлж байгаа юм.

    


Монгол Улсад сүүлийн жилүүдэд ойролцоогоор 12,000 хүүхэд хоол тэжээлийн цочмог дуталд өртдөг бөгөөд харамсалтай нь эмчилгээний сүү, эмчилгээний тэжээл дутмаг байдгаас цөөн зөвхөн 1% зохих эмчилгээнд хамрагдаж чаддаггүй байна. Мөн өнөөдөр нийлүүлж буй эмчилгээний сүү 2019 оны төгсгөлөөс Монголд тасраад байсан юм. Тиймээс өнөөдөр хүлээлгэн өгч буй энэ тусламж нь хоол тэжээлийн дуталтай хүүхдийг илрүүлэх, шаардлагатай эмчилгээг хийхэд нэн чухал юм.



Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс, АНУ-ын Элчин сайд Майкл Клечески, Азийн хөгжийн банкны Нийгмийн салбар хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа нар оролцлоо.  



Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version