НийгэмFocusШинэ мэдээ
Франкфуртаас 245 иргэн эх орондоо ирлээ
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр /2020.09.14/ 10:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд өнөөдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 15-ны 05:20 цагт газардлаа.
Тус онгоцоор 245 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-40, өндөр настан-12, эрүүл мэндийн шалтгаантай-21, бусад-172 иргэн байгаа юм.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Ворлд Монголиа, Би Жи зочид буудал, Баянбайгаль амралтын газарт тусгаарлалаа УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.