Засгийн газарОнцлохШинэ мэдээ

У.Хүрэлсүх: Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтнүүдтэй хатуу тэмцэнэ

ТОМИЛОЛТ  2020.09.10-12

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 09 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Архангай, Өвөрхангай, Булган аймагт албан томилолттой ажиллалаа.

Томилолтын бүрэлдэхүүнд БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, С.Батболд, Ц.Мөнх-Оргил, Б.Чойжилсүрэн, Г.Тэмүүлэн, Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Соёлын сайд С.Чулуун, БХ-ын сайд Г.Сайханбаяр болон бусад албаны хүмүүс багтаж ажиллав.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Үндэсний үнэт зүйл, уламжлалт өв соёлоо дээдэлж, иргэдийг соён гэгээрүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн, дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв болно” хэмээн тусгаж, хөтөлбөрийн 2.6.1.9-д “Төв Азийн түүх, соёлын голомт” судалгаа, сурталчилгаа, хамгаалалтын цогцолборыг Орхон-Тамир, Хануй-Хүнүйгийн дурсгалуудыг түшиглэн байгуулна гэсэн зорилт дэвшүүлжээ.

Зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд салбар хоорондын уялдааг хангаж, богино хугацаанд үр дүн харуулах оновчтой төлөвлөгөөг боловсруулан гаргах учиртай. Иймд УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны танилцуулсан зураглалын дагуу Архангай, Өвөрхангай, Булган аймаг дахь Орхон-Тамир, Хануй-Хүнүй, Туул голын сав газар дагуух Монголын төрт улсуудын нийслэлийн туурь, хэрэм, Хүннүгийн үеийн хаад, язгууртны булш, хиргисүүр, Буган хөшөө, тахилын онгон зэрэг үнэлж баршгүй соёлын биет өвтэй Монгол Улсын Ерөнхий сайд ажлын хэсгийн гишүүдийн хамт газар дээр нь биечлэн танилцаж, судалгаа, малтлага хийж буй эрдэмтэн судлаачидтай уулзаж, тэдний саналыг сонсож, мэдээлэл солилцов.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, Сүүлийн 30-аад жил түүх, соёл, урлагийн хөгжлийг дэмжих бодлого орхигдсныг Монгол Улсын Засгийн газраас сэргээх бодлого баримталж байна. Татан буугдаад байсан Соёлын яамыг дахин сэргээж, шинээр эмхлэн байгууллаа. “Чингис хаан” хаад, язгууртны музей, Байгалийн түүхийн музей зэргийг шинээр барьж,  бусад түүхэн газар нутагт баригдаж байгаа цогцолборуудын барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх, Үндэсний археологи, палеонтологи, угсаатны зүйн музей, лабораторийг байгуулахаар зорьж байна. Тиймээс Монголын эзэнт гүрнүүдийн түүх соёлын дурсгал олдвор ихтэй бүс нутагт биечлэн ажиллахаар шийдвэрлэсэн.

Үнэлж баршгүй үнэт өв, түүний илрүүлэлт, хадгалалт, хамгаалалтад анхаарч, дэлхийд сурталчлан таниулах, түүхийн олдворуудад тулгуурласан бүс нутгийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох чиглэлээр дорвитой арга хэмжээ авах цаг нь болсон. Тиймээс  Засгийн газрын тэргүүний хувьд УИХ-тай хамтран өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарган төвийн бүсэд ажиллаж байна. Эрдэмтэн судлаачид, түүхч, археологичид, бусад улсын эрдэмтэд хамтарсан экспедицүүд холбогдох газруудад урт богино хугацаанд үр дүнтэй ажиллаж байна. Тэдний судалгааны дүн өнөөдрийн байдлаар Монгол улсын тулгар төрийн түүхийг даруй 1500 гаруй жилээр урагшлуулж, Монголчууд биднийг төрт ёсны агуу түүхэн уламжлалттай дэлхийн дайдыг захирч байсан их гүрний залгамжлал ард түмэн болохыг нотолсоор байгаа нь гайхалтай. Үүний зэрэгцээ соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй хатуу тэмцэх болно. Хууль эрхзүйн орчныг сайжруулах чиглэлд анхаарна. Соёлын өвийг тонон дээрэмдэгчид, булш хэрэгсүүр ухагчид хохирогч байхгүй хэмээн хариуцлагаас мултарч байгаа нь байж боломгүй үзэгдэл. Соёлын өвийн гэмт хэргийн хорхирогч нь Монголын ард түмэн юм.

Албан томилолтын тайланг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, авах арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, холбогдох санхүүжилт, төсвийн зардлыг ирэх оны Улсын төсөвт тусгах талаар анхаарч ажиллана гэдгээ орон нутагт ажиллах үестээ хэлж байв.

Томилолтын бүрэлдэхүүн доор дурдагдсан 17 түүхийн дурсгалт газраар зочилж, эрдэмтэн судлаач, шинжлэх ухааны ажилтнууд, археологчдынхоо малтлагын явцын мэдээлэл, судалгааны дүнтэй танилцаж, их хаадын эзэнт гүрнүүдийн  түүхийн жимээр нийт 1500 гаруй км замыг туулсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Өвөрхангай аймагт;

–  Харинхорин сум дахь Түрэгийн Билгэ хаан, Күльтегин жанжны тахилын онгон цогцолбор,

–  Эрдэнэзуу хийд,

–  Хархорум хотын туурь,

–  Хархорум музей,

Архангай аймагт;

–  Хотонт сумын нутаг дахь Уйгурын хаант улсын нийслэл Хар балгас хотын туурь,

–  Монголын эзэнт гүрний үеийн /Өгэдэй хааны ”Гэгэ-чаган орд”/ хэмээх Дойтын балгас,

–   Эрнэбулган сум дахь XVIII-XX зууны үеийн Халхын шашны томоохон төвүүдийн нэг Заяын хүрээ, угсаатны зүйн музей,

–   Их тамир сум дахь Монгол, Түрэг, Уйгур, Түвд, Манж, Хятад зэрэг 150 гаруй хадны бичээс бүхий Тайхар чулуу, 

–  Хүрэл зэвсгийн үеийн оршуулга, тахилга, Цацын эрэг, хөрөөгийн үзүүрийн хадны зураг,

–  Өндөр-Улаан сумын Жаргалантын ам дахь Хүрэл зэвсгийн үеийн буган хөшөө, хиргисүүрийн цогцолбор дурсгал,

–   ГОЛ МОД-2 Хүннүгийн язгууртны булш, оршуулгын цогцолбор дурсгал,

–   Өгийнуур сум дахь Хүннүгийн үеийн дугуй дараастай оршуулгын дурсгал,

–   Хүннүгийн хаан Шаньюгийн тахилын газар болох Талын гурван хэрэм,

–   Өлзийт сум дахь Хүннүгийн хаан Шаньюйн зуны ордон ЛУУТ ХОТ,

Булган аймагт;  

–  Дашинчилэн сум дахь Кидан болон XVII зууны үеийн барилга, сүм хийдийн цогцолбор дурсгал Хар бухын балгас,

–  Киданы үеийн хэрэмт хот Чинтолгойн балгас,

–  Цогт хунтайжийн ордны туурь Цогтын цагаан байшин,

Түрэгийн Билгэ хаан, Күльтегин жанжины тахилын онгон цогцолбор

Түрэгийн Билгэ хаан, Күльтегин жанжны тахилын онгон цогцолбор, Түрэгийн хоёрдугаар хаант улсын хаан,түүний дүү нарт зориулж байгулсан тахилын цогцолбор газарт Монгол Туркийн хамтарсан экспедиц ажиллаж Орхон музейг байгуулсан байдаг.

VI зууны үед түүхийн тавцанд товойн гарч төр улсаа байгуулсан түрэгүүд нь анх Алтайн баруун биеэс мандан тодорч улмаар зүүншилсээр хөгжил цэцэглэлтийнхээ оргил үед Монголын төв нутаг Хангайн уулс, Орхон голын хөндийд төвлөн сууж байсныг түүхэн сурвалж нотолдог. 716-734 онд Дорнод Түрэгийн хаант улсын төрийг барьж байсан Могилян буюу Билгэ хаан, түүний дүү цэрэг дайны нэрт зүтгэлтэн Күльтегин нарын дурсгалд зориулан цогцлоосон. 

Эдгээрийг байгуулахад нутгийн урчуудаас гадна нангиад зураач урчуудын туёлалцаа орсон хэдий ч энэ нь түрэгийн угсаа сурвалжит язгууртны тахил шүтээний цогцолбор байгуулах уламжлалт загварыг баримтлан хийсэн хамгийн тод томруун дурсгалууд болно. Билгэ хааны тахилын онгоныг 734-735 оны үед байгулсан ба Хятадын эзэн хаанаас тусгай элч томилон хүндэтгэл илэрхийлэхийн сацуу зураач урчууд илгээж онгоныг цогцлон багйуулахад хүчин хавсарчээ. Тус цогцолбор газраас Хааны алтан титэм олдсон байна.

Эрдэнэзуу хийд

Монголын хамгийн эртний Бурханы шашны хийд. 1580 онд Абатай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт III Далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаа амласанд, Далай лам Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөсёний дагуу 1585 онд эртний Тахай балгас дахь сүмийг сэргээн босгож дуусгасан одоогийн Эрдэнэзуу хийдийн гол зуу сүм гэж Өндөр гэгээний намтар хэмээх гар бичмэлд бичжээ. Энэхүү хийдийг босгоход Хархорум хотын туурийн чулууг ашигласан байдаг аж.

1586-1674 онд гурван зуу сүмийн чуулбар ба Ригсүм гомбын сүмүүдийг барьжээ. Эрдэнэзуугийн III ширээт лам Лувсан-Одсэр хуучин Тахай болгосын хэрмийн нурангийн 4 өнцөгт нэг нэг сурварга босгосон нь одоогийн хэрмэн хашааны эх суурь болжээ. Тус хийд 1680-аад оны үед дайны хөлд үрэгдсэн бөгөөд XVIII зууны эхнээс сэргээн босгож эхэлжээ. Ийнхүү 1872 он гэхэд дотор байсан 62 сүмийг бүрэн сэргээн босгосон байна.

Хархорум хотын туурь

Өвөрхангай аймгйин Хархорин сумын төвд Өдгөөн Эрдэнэзуу хийдийн ард талд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурийг Монгол- Германы хамтарсан “Хархорум” шинжилгээний анги 1999 оноос археологийн талаар шинжлэн судалж байгаа билээ. Нийт 1,5кмкв талбайг эзэлж байна. 20 гаруй жилийн судалгаа хийгдсэн Хархорум хотын туурийг одоо бүрэн малтаж гарган аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүн болгох нь зүйтэй гэж судлаачид үзэж байна. 1220/1235-1260 онд Монголчуудын дэлхийн эзэнт гүрний нийслэл нь Хархорум байв. Их Монгол улсын нийслэл хотын хувьд Хархорум ертөнцийн эзэнт гүрний янз янзын үндэстэн ба олон соёлын уулзвар цэг, дундад зууны үеийн Төв ази дахь угсаатан, соёл, шашны олон талт байдлын хосгүй төвлөрөл болсон газар байжээ.

 Хятад дахь Юань гүрэн мөхсөний дараа Хархорум 1368/1370 онд “Умард Юань”-улсын нийслэл хот болжээ. 1388 онд Мин улсын түрэмгий цэрэг Хархорумыг эвдлэн сүйтгэсэн боловч XVI зуун хүртэл хотын хэсгүүд оршин тогтносоор иржээ. 1580-аад он гэхэд хотын амьдрал бүрмөсөн зогссон байна. Улмаар 1585/1586 онд Абтай сайн хан орхигдсон Хархорум хотын өмнөд хэсэгт өдгөөгийн Эрдэнэзууг байгуулахдаа эртний нийслэлийн нуранги үлдэгдэлийн үлэмжхэн хэсгийг хийдийн барилга байгууламжид дахин ашигласан болох нь археологийн судалгаагаар нотлогддог. Хархорум хотын туурийн малтлагын ажил 2000-2006 онд Өгэдэй хааны үндэслэн байгуулсан 64 баганат их харш хэмээн үзэж байсан газар хийгээд хотын төв хоёр их гудамжны уулзвар дахь худалдаачид, гар урчуудын хороололд төвлөрөн явагдсан байна. Малтлагаар 1237-1238 онд Өгэдэй хааны дэлдүүлсэн Хархорум хэмээх араб бичээстэй мөнгөн зоос, 1371 онд Хархорумд  хаан ор суусан Билэгт буюу Аюуширидара хааны Сангийн явдлын яамны эрхэлсэн түшмэлийн тамга зэрэг сонирхолтой олдворууд илэрсэн аж.

Хар балгас хотын туурь

Архангай аймгийн Хотонт сумын  төвөөс хойш 10км т оршдог. Өнөөгийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс илэрсэн хамгийн том хотын туурь бөгөөд Уйгурын хаант Улсын нийслэл. МЭ ний 751 онд Уйгурын Моюнчур хаан анх Орхон, Жирмантай хоёр голын бэлчирт цогцлон байгуулжээ. Хар балгас нь 32кмкв талбай эзэлсэн асар том хот байсан нь нотлогддог. МЭ ний 840 рны үед хот Енисейн Хиргис аймгийн довтолшоонд өртөж мөхсөн аж. Хар балгасын энэхүү дурсгалт газарт 2009 оноос Монгол Германы Орхон экспедиц тогтмол малтлага хийж дундад эртний өвөрмөц зохион байгуулалтыг илрүүлэн судалж байна. Цайзат хэрмийн зүүн урд булан дахь барилгын чуулбар нь голдоо задгай хүрээтэй, түүний гол төв хэсэгт гүний худагтай байсныг 2018 онд олж илрүүлжээ. 

Худгийг мод чулуугаар доторлосон бөгөөд доод хэсгийн бүтэц зохион байгуулалт илүү сайн хадгалагдаж үлдсэн байна. Худдгийн гүн 12 метр гүн бөгөөд ёроолдоо өнөөг хүртэл устайгаа байсан нь гайхалтай. Хждгийн ёроолоос алтадсан төмөр цоож, дууны хөг нь алдагдаагүй том хүрэл хонх, гантиг чулуун арслангийн хугархай, ургамлын дүрсээр хээлсэн чий будагтай модон шонгийн хугархай, бүтэн ваар сав зэрэг түүхийн гэрч хосгүй үнэт олдюорууд олноор гарчээ. Иймд малтлагын ажлыг үргэлжүүлж, хотын туурийг бүхлээр нь нэгдсэн зохион байгуулалтаар илрүүлэн гаргаж, технологийн шийдлээр олон нийтэд үзүүлж, аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүн болгох бүрэн боломжтой гэж археологичид үздэг аж.

Дойтын балгас

Архангай аймгийн Хотонт сумын нутагт, Хар балгасаас 35 км ийн зайд оршдог.Монголын эзэнт гүрний үеийн хааны ордны туурь юм. Дотйн толгой даь энэхүү хотын туурийг Монгол Японы археологичид Өгэдэй хааны Гэгэ чаган орд мөн хэмээн тодорхойлжээ. Орчны байгалийн байдал, барилга байшингийн зохион байгуулалт альч талаас нь үзсэн хааны ордон байсан гэж хэлэх үндэстэй. Түүхийн зарим сурвалж ч тэмдэглэгдсэн нь нотолгоо болдог аж.  Юань Улсын судрын Тайзугийн бүлэгт Өгэдэй есдүгээр он улаан тахиа жилийн зун Цэцэг цагаан нуурт авлажээ хэмээгээд уг ордон нь Хархорумаас умар зүг 70 аад ли зайтай байрладаг гэжээ. 

Мөн Рашид Аддин Өгэдэй хаан Хархорумаас нэг өдрийн газарт ордон бариулахаар ислам мужаануудыг сонгон авчээ. Өгэдэй хаан хавар бүр Гэгээн цагаан ордны орчим харцгаар ан хийдэг байв. Хэмээн өгүүлжээ. Энэ нь дээрхи сурвалжийн мэдээтэй таарч буйн дээр туурийн барилга бйашингийн зохион байгуулалт, хэрэглэгдэхүүн ньХархорум хотын туурь, Өгэдэй хааны бусад ордны үлдэгдлээс олддог зүйлтэй адил болох нь тодорхой болоод байгаа аж. Археологич Х.Пэрлээ уг балгасыг шинжлэн 13 14 зццны үед холбогдуулан үзжээ. 1996 онд ЮНЕСКО ийн эртний Хархорум хотын туурийг хадгалан хамгаалах нь төслийн хүрээнд Монгол, Японы археологичид ордны бүтэц зохион байгуулалтыг харуулсан өндөр нарийвчлалтай дэвсгэр зураг үйлдсэн байна.

Заяын хүрээ, Угсаатны зүйн музей

Архангай аймгийн төв Эрдэнэбулган сум дахь Булган хайрханы өвөрт байрлах Заяын хүрээ нь 18 19 дүгээр зууны үеийн Халхын шашны томоохон төвүүдийн нэг юм.Батмөнх даян хааны угсааны Түмэнхэн сайн ноёны хоёрдугаар хүү Бэгтэсжав 1631 онд Тамирын голын хойд биед Булган уулын өвөр, Чонотын хөндийд Агва дуган, сүм байгуулснаар Халхын Зая гэгээний хүрээний үндэс суурь тавигджээ. 1679 1930  оны хооронд Зая бандида хутагтын зургаан дүрийн үйлс бүтээлээр өргөжин хөгжиж Халын томоохон хүрээ хийдийн нэг болжээ. Заяын дээд хүрээнд 6 аймгийн бүгд 26 сүм дуган гэж нэрлэн тоолох боловч жижиг барилга, лам нарын сууц байшин олон байв. Заяын хүрээний Лавринг 17 рзууны эцсээр буюу 1696 онд Зая бандида хутагт Лувсанпэрэнлэй байгуулжээ. Хоёр давхар тус Лаврин сүмийг Шүтээний гурван сүм гэдэг.

1802 онд дөрөвдүгээр Зая бандида хутагт Лувсанжигмэддорж Сэмчун Бага ордныг байгуулжээ. Тус ордонг анх асар дээвэр бүхий гурван давхартай байгуулсан ба доод хоёр давхрыг туйпуугаар төвд хэлбэртэй барьсан байна. Дээд давхар нь модон хийцтэй, асар дээвэртэй жижиг өрөөтэй байжээ.

Хүннүгийн язгууртны булш, оршуулгын цогцолбор дурсгал- ГОЛ МОД 2

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дахь Хүннүгийн язгууртны булш, оршуулгын цогцолбор дурсгалт газар Гол мод 2-ыг анх 2001 онд археологич доктор, профессор Д.Эрдэнэбаатар илрүүлжээ. 2002-2005 онд дурсгалт газрын дэвсгэр зургийг гаргаж, язгууртны нэгдүгээр булшны 29 дагуул булшийг малтан судалжээ. 2006-2009 онд язгууртны нэгдүгээр булшны үүдэвч болон чулуун өрлөгийн өнгөн хөрсийг хуулж цэвэрлэсэн байна. 

 2010 онд уг язгууртны булшны 30 дугаар дагуул булшийг малтан судалж Ромын шилэн аяга илрүүлжээ. 2017 онд 189 дүгээр булшны малтлага судалгааны ажлыг эхлүүлэн , 2018, 2019 онд БНХАУ-ын Хенан мужийн Археологийн хүрээлэн, Лоян хотын археологийн хүрээлэнтэй хамтын малтлага үргэлжүүлэн хийжээ. Гол мод 2 дурсгалт газраас олон үнэт олдворууд гарсны дотор эвэртэй, нохой биетэй хос алтан луу гарсан нь түүхийн сурвалж дахь хэд хэдэн таамгийн тайлал  болж чадсан хосгүй үнэт олдвор юм.

Монгол орны хамгийн олон буган хөшөөт цогцолбор, хүрэл зэвсгийн үеийн тахилгын газар

Архангай аймгийн Өгийнуур сумын Жарагалантын ам дахь хамгийн олон буган хөшөөт хүрэл зэвсгийн үеийн тахилын цогцолбор дурсгал түүхийн он тооллыг 1500 гаруй жилээр  урагшуулж байна. Археологич, түүх судлаач, эрдэмтэд буган хөшөөд, тахилгын газрын олдворын эд өлгийн зүйлсийн шинжилгээний дүн Хүннү гүрнээс 2000-аад жилийн тэртээ он цагт хамаарагдахыг тогтоосон байна. Энэ нь Монголчуудын түүхийг улам батжуулж баяжуулах гэрэлт ирээдүйг харуулж байгаа аж.

Хангайн нуруунаас эх авсан Хануйн голын сав нутагт нүсэр том байгууламж бүхий Уртын булгийн хиргисүүр, түүний орчимд хэдэн зуугаар тоологдох тахил, тайлгын байгууламж, 30 гаруй буган хөшөө бүхий Жаргалантын амны цогцолбор дурсгал зэрэгцэн оршдог юм. Эдгээр нь хэмжээний хувьд асар том бүтэц зохион байгууулалтын хувьд өвөрмөц дурсгал төдийгүй Монгол нутагт олж илрүүлээд буй энэ төрлийн дурсгалуудын сонгодог төлөөлөл юм.

Жаргалантын амны цогцолбор дурсгалыг 1960- аад оноос судалж эхэлсэн бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар хоёр өөр цаг үед холбогдох хоёр төрлийн нийт 660 гаруй тахилгын байгууламж, олон  тооны дагуул бүхий хиргисүүр, 30 гаруй буган хөшөө байгаа нь тогтоогджээ. Буган хөшөөдийн дотроос гуравдугаар хөшөө нь 389 см өндөр 68 бугыг загварчлан чадварлаг багтаан дүрсэлснээрээ хамгийн олон буга дурсэлсэн, хамгийн том буган хөшөө болж байна. Энэхүү тахилгын байгууламжийг эрт, хожуу үе хэмээн хуваасан бөгөөд эрт үе нь “Хиргисүүр ба буган хөшөөний соёл”-ыг тээгчид /НТӨ XI-IX зуун/, хожуу үе нь “Дөрвөлжин булшны соёл”-т эртний ард түмэн /НТӨ VIII-VII зуун/ бүтээсэн хэмээн үзсэн байна. 2009 оноос “Монголын соёлын биет өвийг хамгаалах” нийгэмлэгийн санаачлагаар АНУ-ын ЭСЯ-ны Соёлын өвийг хамгаалах хөтөлбөрйин санхүүжилтээр “Хануйн хөндий” төслийг хэрэгжүүлж, дурсгалын дэвсгэр зураг болон хөшөөдийн хэв хуулгийг авах ажлыг гүйцэтгэснээс гадна түрэгийн үеийн тахилгын онгонд ашигласан, унасан, хугарсан буган хөшөөдийг сэргээн босгожээ. Цогцолбор газрын тахилгын хэсэгт 2000 гаруй адуугаар тахилга өргөсөн нь малтлагаар илэрсэн байна.

 Мөн хоёр өөр цаг үед хамаарагдах тус дурсгалт газрын түүхээс үзэхэд чоно, буга шүтээнт хоёр ард түмэн энэ газарт нэгдсэн байж болох таамаг төрүүлж байгаа аж. Мөн Хүннү гүрнээс өмнөх цаг хугацаанд энэ газарт амьдарч байсан ард түмэн морь малыг гаршуулан хэрэглэдэг байсан нь тогтоогдсон байна. Одоогоор дэлхий дээр олдоод буй нийт буган хөшөөний 90 хувь нь Монгол нутгаас олдсон бол Монгол дахь нийт хөшөөний 80 гаруй хувь нь Орхон-Тамир, Хануй-Хүнүйн бэлчир Архангай аймгийн нутаг дэвсгэрт олдоод байгаа аж.

ЛУУТ ХОТ

Архангай аймгийн Өлзийт сумын нутагт Орхон голын хойд биед, Харганатын хөндий гэх газар  хуучин тариан талбайн дунд эртний нэгэн хотын туурь байсныг 2017 онд Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн багш Т.Идэрхангай агаарын зургийн хайгуулаар анх нээн илрүүлсэн байна. Ингээд 2018, 2019, 2020 онд тус газарт археологийн тандалт судалгааг явуулж “Тэнгэрийн хүү Шаньюй”  гэсэн бичиг бүхий барилгын нүүр ваарыг түүврээр илрүүлэн олж баримтжуулалтын ажлыг гүйцэтгэсэн байна.

2020 оны зун анхны малтлага судалгааг явуулж Хүннүгийн хааны зуны орд тэр дундаа, түүхэн эх сурвалжид нэр гардаг Лунчен буюу Луут хот мөн болох талаар анхны таамгийг дэвшүүлээд байна.

Энэхүү хотын туурь нь 550х550 метр хэмжээтэй давхар хэрэмтэй, хэрэмний төв хэсэгт 250х210 метр хэмжээтэй саравчит хашаатай, саравчит хашааны төв хэсэгт хоёр том ордны суурь, мөн урд талын саравчит хашааны баруун урд хэсэгт нэг том ордны суурьтай ажээ. Түүнчлэн саравчит хашааны хойд, зүүн урд болон баруун талд илэрхий мэдэгдэх хаалгатай бөгөөд хаалга тус бүрээс төв хэсэгт орших хоёр ордон руу холбосон замтай аж. Маш сонирхолтой нь тус ордны баруун урд хэсэгт, түүний 4/1-т хүний гараар бүтээсэн усан сантай байгаа нь зориуд төлөвлөж байгуулсан тансаг ордон байсныг гэрчилнэ.

Монгол эрдэмтэн, археологичид бие даан өөрийн хөрөнгөөр түүхийн хосгүй үнэт олдвор олсны нэг том тохиолдол нь энэхүү Луут хотыг нээн илрүүлсэн явдал  болж байна. Цаашид хотын туурийг нэн тэргүүнд улсын хамгаалалтад авч хашаалж, бүрэн малтаж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож, хотын эх загварын үзүүлэнг жижигрүүлсэн хэлбэрээр хийх, жуулчдад хотын туурийг бүхэлд нь дээрээс нь харж болох шилэн хорготой болгох зэргээр иж бүрэн судалгааны ажлыг Монгол Улсын Шинжлэх ухааны салбарынхантайгаа бие даан хийх хүсэлтэй байгаагаа судлаачид хэлж байв. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version