Засгийн газарГадаад харилцааОнцлохШинэ мэдээ

Элчин сайд Кэтрин Ивкофийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэтрин Ивкофийг хүлээн авч уулзлаа. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхыг бэхжүүлэн, харилцан туршлага солилцох, цэргийн алба хаагчдын боловсрол, сургалтыг эрчимжүүлэн, англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Кэтрин Ивкоф Батлан хамгаалах салбарын бодлого, гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар туршлагатай мэргэжлийн сайд томилогдсонд нь баяртай байгаагаа илэрхийлэн амжилт хүсэв. Түүнчлэн, Элчин сайд Кэтрин Ивкофийг хүлээн авч уулзлаа Мөн тэр бээр Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцон, үүргээ нэр төртэй биелүүлэн дэлхийн энхийн үйлсэд бодитой хувь нэмэр оруулж буйг онцлон сайшаав.

Сайд Г.Сайханбаяр хоёр орны Батлан хамгаалах салбарын сургалт, судалгааны байгууллагууд, эрдэмтэн судлаачдын хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал бодлоо хуваалцлаа. Уулзалтын төгсгөлд, талууд хоёр улсын Батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам амжилттай хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version