Эдийн засагFocusШинэ мэдээ

Шингэрүүлсэн шатдаг хийг ААН, байгууллагын халаалтад нэвтрүүлэх төсөлд хамтрана

Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлэх гэж байна.

Дээрх төсөл нь төвлөрсөн шугам, сүлжээнд холбогдох боломжгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг барилга, объектийн халаалтын эх үүсвэрийг шингэрүүлсэн шатдаг хийгээр шийдвэрлэх зорилготой бөгөөд төсөл хамтран хэрэгжүүлэгчийн гэрээ болон сонгон шалгаруулалтын баримт бичигт дурдсан бусад нэмэлт гэрээнүүдэд холбогдох мэдээллийг нарийвчлан тусгана.

Тус төслийн хүрээнд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-тай хамтран төсөл хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хамтарсан компани байгуулан үйл ажиллагаа эрхлэх хувийн хэвшлийг саналаа ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтын баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно.

Оролцох санал гаргагч нь Төсөл хамтран хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах баримт бичигт шаардсан мэдээллийг оролцох саналын хамт 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба сонирхсон этгээд сонгон шалгаруулах ажиллагаатай холбоотой нарийвчилсан мэдээллийг /санхүүгийн, техникийн болон бусад/ мэдээллийг доорх хаягаар авч болно.

Огноо: 2020.09.10

Төслийн нэр: Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх төсөл

Төслийн дугаар: 2020/04

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Блю скай цамхаг, 4 давхар, 408 тоот, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК

Утас: 7777 0002

Харилцах ажилтан: Ж.Даваажаргал Утас: 9999 5053, Г.Саруул Утас: 8875 7700

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version