“Азийн про боно” чуулга уулзалтыг цахим хэлбэрээр явуулна
“Азийн про боно” 9 дэх удаагийн чуулга уулзалтыг 2020 оны 09 дүгээр сард Филиппин Улсын Себу хотод зохион байгуулахаар төлөвлөөд байсан хэдий ч “Ковид-19” цар тахлын улмаас олон нийтийг хамруулан зохион байгуулах боломжгүй байсан.
Тэгвэл зохион байгуулагчдын зүгээс тус уулзалтыг 2020 оны есдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд цахим хэлбэрээр явуулахаар шийдвэрлэжээ. Мөн энэ удаагийн цахим уулзалтад үнэ төлбөргүй оролцох боломжтой бөгөөд та өөрийн хүсэлтээр хандив өгч болох юм байна.
Энэхүү чуулга уулзалт нь Азид болон олон улсын түвшинд хууль зүйн үйлчилгээний хүртээмжийг бэхжүүлэх про боно санаачилга, төслийг хөгжүүлэх, судлах, туршлага хуваалцах асуудлаар Азийн бүсэд зохион байгуулагддаг томоохон үйл ажиллагаа бөгөөд энэ удаагийн уулзалтаар 40 орчим сонирхолтой сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, бусад улс орны туршлагатай танилцаж, санал бодлоо солилцох боломжийг олгох юм.
Хуульчид та бүхнийг тус чуулга уулзалтад оролцохыг урьж байна
- Чуулга уулзалт англи хэлээр явагдана.
- Чуулга уулзалтад бүртгүүлэх: https://www.probonoconference.org/
- Бүртгэл дуусах хугацаа: 2020.09.16-ны өдрийг хүртэл (Хугацаа хоцорсон бүртгэлийг хамгийн багадаа 50 долларын хураамж төлсөн тохиолдолд хүлээн авна.)
Эх сурвалж: Монголын хуульчдын холбоо