Уул уурхайFocusШинэ мэдээ

Байгаль орчны аудитын шалгалтаар “үлгэр жишээ” гэж дүгнэгджээ

Байгаль орчны тэргүүлэх зэргийн аудитын үйлчилгээ үзүүлэгч “Эконэйшнл” компани саяхан, Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэр, Дулааны цахилгаан станц, Ил уурхайд байгаль орчны хууль, тогтоомж хэрхэн мөрдөгдөж буйг газар дээр нь үзэж, холбогдох яамнаас баталсан байгаль орчны менежментийн биелэлт, агаар, ус, хөрсөнд үзүүлэх нөлөөлөл, биологийн төрөл зүйлийн хамгаалал, хог хаягдал, химийн хортой болон аюултай бодисын хадгалалт зэрэг чиглэлээр шалгалт хийж, зөвлөмж өглөө.

Монгол Улсын хуулийн дагуу үйлдвэр, аж ахуйн газруудад хоёр жил тутамд хийдэг байгаль орчны аудитаар Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц “үлгэр жишээ” дүгнэгдэв. Тус станц хоёр жилийн өмнөөс байгаль орчны мэргэжилтэнтэй болсноор төлөв байдлын шинжилгээ байнга хийж, эрсдэлт хүчин зүйлийг үнэлж төлөвлөгөөнд тусган ажилладаг нь үр дүнгээ өгчээ.

Агаар мандалд хаях утааг зөвшөөрөгдөх хэмжээнд барьж, үнсийг нойтноор баригч төхөөрөмжийн найдвартай ажиллагааг ханган, усны даралт сайжруулах нэмэлт насос суурилуулсан зэрэг нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулсан байна.

Үлгэр жишээ станцын туршлагыг үйлдвэрийн газрын бусад цех нэгжүүдэд түгээхийн зэрэгцээ байгаль орчны сөрөг нөлөөллийг хэрхэн тодорхойлох, ямар үзүүлэлтээр дүгнэх арга техникийн талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс сургалт хийхээр бэлтгэж байна.   

М.ОДГЭРЭЛ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version