НИТХ-ын Ажлын албаны ажилтнууд цусаа хандивлалаа
2015 оноос эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-аас жилд 1-2 удаа цусны донорын өдөрлөгийг зохион байгуулан ажилтан, мэргэжилтнүүд цусаа хандивладаг уламжлалтай.
Энэ жил “Бусдад амьдрал бэлэглэе” уриан дор цус өгөх сайн дурын ажлыг зохион байгуулсан юм. Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд цусаа хандивлан, иргэдийг цусаа хандивлахыг уриаллаа.
Насанд хүрсэн хүнд дунджаар 5-7 литр цус байдаг ба эрүүл хүн нэг удаад 350-400 мл цус өгөхөд гурван хүний амь нас аврах боломжтой. Нэг удаа 350-400 грамм цус өгөхөд 24 цагийн дотор нөхөгдөж, 21 хоногийн дотор эсийн төвшинд бүрэн төлждөг байна.
Дашрамд дурдахад, манай улс 1994 оноос донорын төлбөртэй тогтолцооноос сайн дурын авлагагүй тогтолцоонд шилжиж, өнөөдрийн байдлаар 80.000 орчим хүн донорын бүртгэлтэй байна. 2019 оны байдлаар нийслэлийн хэмжээнд 500 гаруй цусны хүндэт донор нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж байна.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ