Эдийн засагОнцлохШинэ мэдээ

Хүүхдийн 1,072 хувьцааны ногдол ашгийг ebarimt системд бүртгүүлэн авах заавар

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1,072 хувьцааны ногдол ашгийн мөнгийг иргэдийн данс руу есдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн шилжүүлж байгаа юм. 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа олгогдохгүй юм. Харин энэ хугацаанаас өмнө төрсөн 18 хүртэлх насны хүүхдүүд авах боломжтой. Хүүхдийнхээ ногдол ашгийг ebarimt сайт болон аппликэйшн ашиглан авч болох ажээ.

18-аас доош насны Монгол Улсын иргэн (хүүхэд) ebarimt-д ШИНЭЭР БҮРТГЭЛ үүсгэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг авах хүсэлт илгээх заавар:

Алхам 1: Ebarimt аппликейшн болон сайтад хандаж бүртгүүлэх товчийг дарна. /Вэбсайт: www.ebarimt.mn, аппликейшний нэр: ebarimt /

Алхам 2: Бүртгүүлэх талбарт РД /кирилл үсгээр бичнэ/ болон ebarimt-д бүртгэлгүй и-мэйл хаяг, утасны дугаар оруулан бүртгүүлэх товчийг дарна.

Алхам 3: Бүртгүүлсэн и-мэйл хаягт илгээгдсэн нэвтрэх нэр нууц үгийг ашиглан ebarimt-д нэвтрэхэд, миний бүртгэл хэсэгт таны хүүхдийн овог, нэр, банк, дансны дугаар автоматаар үүссэн байх ба та тус мэдээллийг шалган, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах хүсэлтийг баталгаажуулснаар таны хүүхдийн дансанд ногдол ашиг ажлын 3 хоногт шилжин орно.

Хүсэлт гаргасны дараа иргэн та өөрийн бүртгэлээр ebarimt аппликейшнд нэвтрэн орж үйлчилгээ цэсээс “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийг сонгож “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах хүсэлт баталгаажсан болон өөрийн дансанд шилжиж орсон эсэхийг харах боломжтой. Мөн ЭНД ДАРЖ зааварчилгаа авах боломжтой юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version