НийгэмFocusШинэ мэдээ

Хонгконгоос 260 орчим иргэнээ авчирна

Улсын Онцгой комиссоос  есдүгээр сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3,100 гаруй иргэнээ татан авах шийдвэрийг гаргасан. Тэгвэл өнөөдөр /2020.09.08/ Хонгконг-Улаанбаатарын транзит нислэгээр 260 орчим иргэнээ татаж авах юм. Өнөөдрийн байдлаар дараах хоёр нислэгийг үйлдээд байна.

Тодруулбал,

  • Есдүгээр сарын 2-нд Сиатл -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоцоор 254 хүн иргэн эх орондоо ирсэн. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 40, өндөр настан 54, жирэмсэн зургаа,  эрүүл мэндийн шалтгаантай 74, бусад шалтгаантай 80 иргэн байгаа юм. Дээрх онгоцоор ирсэн 84, 83, 63, 57  настай дөрвөн эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн.
  • Есдүгээр сарын 4-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоцоор 266 иргэн эх орондоо ирсэн. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 53, өндөр настан- асран хамгаалагчтай 35, жирэмсэн асран хамгаалагчтай 35, эрүүл мэндийн шалтгаантай 27, хөгжлийн бэрхшээлтэй ес , бусад шалтгаантай 107 иргэн бий.

ЦААШИД ХИЙГДЭХ НИСЛЭГҮҮД

  • Есдүгээр сарын 12-нд Токио-Улаанбаатар 
  • Есдүгээр сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар 
  • Есдүгээр сарын 15-нд Сөүл-Улаанбаатар 
  • Есдүгээр сарын 17-нд Хонг Конг-Улаанбаатар /транзит/
  • Есдүгээр сарын 18-нд Истанбул-Улаанбаатар 
  • Есдүгээр сарын 21-нд Токио-Улаанбаатар 
  • Есдүгээр сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар 
  • Есдүгээр сарын 24-нд Сөүл-Улаанбаатар 
  • Есдүгээр сарын 25-нд Сидней-Улаанбаатар 
  • Есдүгээр сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус, тус нислэг үйлдэнэ.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version