Гадаад харилцааОнцлохШинэ мэдээ

Батлан хамгаалахын харилцааг улам өргөжүүлэхэд санал нэгдлээ

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Ф.Льюг /2020.09.04/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хурандаа Д.Ганхуяг аливаа улс хоорондын харилцааны гол үндэс нь хүн хоорондын харилцаа гэдгийг онцлоод хоёр орны Батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд АНУ-ын Батлан хамгаалахын атташе болон атташегийн албаны бүрэлдэхүүн чухал үүрэг гүйцэтгэж, сэтгэл, зүтгэл, санаачилга гарган ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.

Харин дэд хурандаа Ф.Лью хурандаа Д.Ганхуягт нэр хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргээд ажлын амжилт хүслээ. Мөн энэ онд төлөвлөгдсөн олон арга хэмжээ цар тахлын улмаас саатаж байгаа ч нөхцөл байдал сайжиртал цахим болон бусад хэлбэрээр зохион байгуулахад Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний Жанжин штабын чиглэл хариуцсан удирдлага, бүрэлдэхүүн идэвх санаачилгатай хамтран ажиллаж байгааг онцолж, хариу талархал илэрхийлсэн юм.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны Батлан хамгаалахын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, хамтран ажиллахаа мэдэгдлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version