УИХБоловсролОнцлохШинэ мэдээ

“Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” сэдвээр хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нар “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг санаачлан Төрийн ордонд 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, Шинжлэх Ухааны Яам зэрэг төрийн байгууллага; Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль зэрэг их дээд сургууль; Нийслэлийн Ерөнхий боловсролын дунд сургуулиуд, Боловсролын реформ хөдөлгөөн зэрэг сургууль, олон нийтийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцлоо.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам хэлэлцүүлгийг нээж, “Монгол Улс Ерөнхий боловсролын сургуулийнхаа Үндэсний хөтөлбөрийг өөрийн хэрэгцээ, шаардлага, зорилгод нийцүүлэн сайжруулж авч явах ёстой, үндэсний үнэт зүйл, хүний эрх, тэгш хүртээмжийг дээдэлсэн бодлогыг тууштай баримтлах хэрэгтэй” гэсэн үг хэлсэн бол УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Төрөөс баримтлах боловсролын бодлого хүүхэд бүрт тэгш, хүртээмжтэй боловсрол олгоход анхаарах, ашгийн бус сургалтын байгууллагыг төрөөс дэмжих, багшийн нийгэм дэх үнэлэмжийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангахад чиглэх ёстой” гэсэн байр суурьтай буйгаа илэрхийлж, хэлэлцүүлгийг удирдан явууллаа.

Хэлэлцүүлэгт доктор, профессор, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч Д.Бум-Очир “Боловсролын колончлол”, доктор, дэд профессор, МУБИС-ийн багш С.Түмэндэлгэр “Бүх нийтийн боловсролын үйлчилгээг шударга ёсны үүднээс хэлэлцэх нь”, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч  Д.ТунгалагКэмбрижийн хөтөлбөр: Үйл явц, үр дагавар”, МУИС-ийн харьяа “Байгаль-Эх” лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн захирал П.Түвшинтөр “Монголын боловсролын тогтолцоог сайжруулах арга зам” сэдвээр илтгэл тавив. Оролцогчид дурдсан илтгэлтэй холбоотой асуулт хариулт, санал шүүмж хэлж, сэдвийн хүрээ, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version