НийслэлFocusШинэ мэдээ

“Ухаалаг хотын ерөнхий жишиг загвар”-ын судалгааны ажил 60 хувьтай явж байна

Нийслэлийн ИТХ  “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ болон “Сократус Студиа” ХХК-тай хамтран “Ухаалаг хотын ерөнхий жишиг загвар”-ыг гаргахаар хамтран ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр уг ажлын судалгааны явцыг танилцууллаа.  

Судалгаагаар Улаанбаатар хотын системийн төлөв байдал эрсдэлийг эсэргүүцэх суурь чадвартай гэж гарчээ.  Үүнд зорилгын тайлал, хэмжүүр үзүүлэлт, эргэх холбооны дэд тогтолцооны доголдлууд сөргөөр нөлөөлсөн бол мэдээллийн урсгал, үүргийн тогтолцооны үнэлгээ эерэг нөлөөлсөн аж.

Ухаалаг Улаанбаатар хотын жишиг загвар нь зургаан үзэл санаатай байна. Үүнд хот өөрийн зорилготой байх, хүний хэрэгцээг хот хангаж өгөх, оршин суугч бол ухаалаг хотын хэрэглэгч зэрэг үзэл багтаж байна. “Ухаалаг хотын ерөнхий жишиг загвар”-ын судалгааны ажил 60 хувьтай явж байна. Энэ сарын 30-нд судалгааны ажил дуусах ажээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version