Хууль эрх зүйОнцлохОрон нутагШинэ мэдээ

Экологийн цагдаагийн алба хаагчид мөнгөн ус хадгалж байсныг илрүүлжээ

Говьсүмбэр аймгийн харьяат иргэн Г 14.4 кг мөнгөн усыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалж байсныг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Экологийн цагдаагийн алба хаагчид илрүүлж шалгалтын ажлыг үргэлжлүүлэн хийж  байна.

Г нь тус аймгийн төв Сүмбэр сумын нэгдүгээр баг Төмөр замын ажилчдын холбоо шар байрны урд талын чингэлэг дотор Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт бодисын жагсаалтад орсон мөнгөн усыг хадгалж байжээ.

Мөнгөн ус болон түүний нэгдэл агуулсан бодис нь хүрээлэн байгаа орчныг ноцтой бохирдуулж, хүн, мал, амьтны биед амьсгалын зам, арьс болон хоол хүнс, идэш тэжээлээр дамжин нэвчин орж, амьсгалын тогтолцоо, нүд, арьс, салтыг хордуулж, төв мэдрэлийн системийг гэмтээж, удмын санд нөлөөлж удаан хугацааны туршид хордуулдаг онцгой хортой бодис гэдгийг  Экологийн цагдаагийн албанаас мэдээлж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version