Засгийн газарГадаад харилцааОнцлохШинэ мэдээ

Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродскийг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, батлан хамгаалах салбарын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын харилцаа олон жилийн түүхтэй. Ялангуяа аж үйлдвэрлэлийн салбарын харилцаа өнөөг хүртэл өргөжин хөгжсөөр ирснийг онцлоод цаашид нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна гэдгийг онцолсон юм.

Элчин сайд Ийржи Бродский Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт Батлан хамгаалахын сайдаар томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсээд, БНЧУ-ын Батлан хамгаалахын сайд Любомир Мэтнараас ирүүлсэн баярын захидлыг гардуулан өгсөн юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version