Хууль эрх зүйFocusШинэ мэдээ

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээн дэх хүний эрхийн зөрчлийг шалгана

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2011-2013 онуудад иргэдийн эрхийг хамгаалах зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж буй байгууллагуудад хяналт шалгалт хийж, тухайн асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-д өргөн барьсан илтгэлээрээ дамжуулан санал хүргүүлж, тогтоол батлуулж байсан билээ.

Санхүүгийн хэрэгцээнээс улбаалан үнэт эдлэл, үл хөдлөх хөрөнгө, эд зүйлсээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлүүлэн, эзний зөвшөөрөлгүйгээр зарж, борлуулдаг, хууль эрх зүйн хүрээнээс гадуур үйл ажиллагаа явуулдаг байдлыг дүрэм журмаар зохицуулах шаардлагатай байгааг тухайн үед ХЭҮК “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-дээ тусгаж, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулсан олон талт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, цагдаагийн байгууллагатай хамтарсан шалгалтуудыг хийж байв.

Харин уг асуудал өнөөдөр ямар түвшинд байгааг дахин хянаж шалгах хамтарсан ажиллагааг хийх талаар ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг 2020 оны 09 дүгээр сарын 01-нд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэтэй уулзаж, харилцан санал солилцлоо.

Талууд хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Тухайлбал “худалдсан барааг буцаахгүй” буюу иргэдийн сонголтыг тулгадаг явдлыг таслан зогсоох, хил гаалиар нэвтэрч, худалдаалагдаж буй хүнсний бараа бүтээгдэхүүний заавар, шошго монгол хэлээр бичигдсэн, аюулгүй байдлын баталгаа хангагдсан эсэхэд хяналт тавихын зэрэгцээ Улаанбаатар хотын гудамж талбайд суурилуулахаар зэхэж буй “нүүр таних” программчлал бүхий камерууд нь хувь хүний халдашгүй дархан байдал, эрх, эрх чөлөөнд халдах эсэх асуудлыг нягтлахаар боллоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version