Эдийн засагОнцлохШинэ мэдээ

Монголбанкны худалдан авсан үнэт металл 14.8 тоннд хүрэв

Монголбанк 2020 оны 8 дугаар сард 1.7 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 14.8 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5.0 тн-р өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 14.8 тн үнэт металлын 13.1 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

2020 оны 8 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 87.8 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 209.7 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 1.1 тн үнэт металл худалдан авлаа.

Монголбанкны тайлант сард худалдан авсан 1 грамм алтны  дундаж үнэ 180,096.17  төгрөг байв.

График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2020 оны 8 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version