Орон нутагFocusШинэ мэдээ

Тарвага агнан байгаль орчинд учруулсан хохирол болох 720.000 төгрөгийг нөхөн төлүүлнэ

Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол гарч тус сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байсан бөгөөд шинжилгээгээр “сөрөг” буюу тарваган тахал өвчний халдвар илрээгүй байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тарвага хууль бусаар агнасан үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2 ширхэг тарвага хууль бусаар агнасан 1 иргэнд 150.000 төгрөгийн торгууль оногдуулж, байгаль орчинд учирсан хохирлын 720.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн цагдаа, онцгой байдал зэрэг байгууллагуудтай хамтран хууль бусаар тарвага агнах, мах, түүхий эдийг худалдах, худалдан авах зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариуцлага тооцох хяналт шалгалтыг эрчимжүүлээд байна.

Тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдэж, хоёр ч иргэн амь насаа алдаад байгаа эрсдэлтэй үед хууль бусаар тарвага агнах, мах арьс түүхий эдийг худалдах, худалдан авахгүй байх, тарваган тахал өвчнөөс сэргийлэхийг анхааруулж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version