Уул уурхайЯрилцлагаFocusШинэ мэдээ

Дэлхий нийт хүний хөгжлийн олон хүчин зүйлд анхаарах болсон

Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн Хүний хөгжлийн сургалтын мэргэжилтэн Д.Хүрэлбаатартай ярилцлаа.

-Хүний хөгжлийн төв ямар зорилгоор хэзээ байгуулагдсан бэ?

-2018 онд Ерөнхий захирлын санаачилгаар хөгжлийн бодлогын хүрээнд  Эрдэнэт цогцолбор дээд сургууль дээр  байгуулагдсан. “Хүний Хөгжлийн Төв” нь Эрдэнэт үйлдвэрт бий болсон, бий болж буй үр ашигтай ажиллах хүчний мэдлэг, ур чадвар, хандлага зан үйлийг төлөвшүүлэх, хөгжүүлэх зорилгоор сургалт хөгжүүлэлтийн үйл ажиллагаа явуулж байна.  

Хувь хүний мэдлэг, ур чадвар, харилцаа хандлага, зан төлөв, ёс зүй, сахилга бат,  ажлын  үр дүн бол байгууллагын төлөв байдлыг харуулдаг. Иймээс шаардлагатай, хэрэгтэй, ашиглаж болох мэдлэг, мэдээлэл, ур чадвар, харилцаа хандлага, зан үйлийг олгоход хүний хөгжлийн сургалтын зорилго оршиж байна.

Одоогоор ямар төрлийн сургалтууд явагдаж байна.?

-Байгууллага, цех нэгж,  хувь хүний хэрэгцээнд суурилсан “Хэрэглээний программ”,“Удирдах ажилтны “CEO”,  “Чанарын менежментийн тогтолцоо ISO-9001 ”,  Олон улсын хөдөлмөрийн байгууллагын  “Бизнесээ эхэл”, “Компанийн соёл-хүний хөгжил”, “Харилцаа хандлага”, “Сэтгэлээ удирдах ухаан” ,“Гэр бүлийн боловсрол” зэрэг найман модульд сургалтыг бий болгоод ажиллаж байна.

  -Хувь хүний хөгжлийг чухалчлан үзэх болсны учир юу вэ?

-Хүний хөгжил ( индекс ) нь зөвхөн эдийн засгийн өсөлт биш, харин улс орны хөгжлийг үнэлэх эцсийн шалгуур гэдгийг дэлхий онцолж байна. Нэг хүнд ногдох орлогоороо ижил хэмжээтэй хоёр улсын  хүний хөгжлийн өөр өөр үр дүн нь “хувь хүний хөгжил”-өөс  хэмээн мэтгэлцэн буй ертөнц санал нэгдэж байна.Шинэ зууны хөгжлийн үндсэн зорилго нь хүнийг эрүүл саруул байж,  урт удаан наслах, бүтээлчээр ажиллаж амьдрах таатай орчин, нөхцөлийг хүмүүст бүрдүүлж өгөх явдал юм.

Баримт дурдвал, Монгол улс 2018 оны байдлаар  “Хүний хөгжлийн индекс”-ээрэрэмбээрээ дэлхийн 188 улсаас 92 дугаарт бичигдсэн байгаа.Манай улс 2013 онд 4,350 ам.долларын үндэсний нийт орлого ( ҮНО-тойгоор) “дундаас дээш” орлоготой орны тоонд багтсан боловч 2017 онд ҮНО 3,290 ам.доллар болсноор дундаас доогуур орлоготой орны ангилалд шилжээд байна.  дэлхийн дундаж  орлого 30,6 мян $ байна.2017 оны хүний хөгжлийн илтгэлд дурдсанаар Монгол Улсын хүн амын 11.1 хувь нь олон хэмжээст ядууралд, мөн 19.3 хувь нь олон хэмжээст ядууралд ойртсон түвшинд амьдарч байна.  

Энэ олон шалтгаан хамаарал нь  хүнээ хөгжүүлэх, айл өрхөд дутагдаж буй боловсрол, эрүүл мэнд, аж ахуй ч сэтгэлгээ, амьжиргааны түвшин зэрэг олон хүчин зүйлсийг бүтээх, бий болгох, тогтвортой хадгалах, хөгжүүлэх бодлого юм. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГажилтнаа, бүх л талаас нь хөгжүүлэх,  үйлдвэр хамт олондоо хэрэгтэй, үр бүтээлтэй,  өв уламжлал, үнэт зүйлээ дээдэлсэн, эерэг харилцаа хандлага, зан үйлтэй  ажилтан хүчирхэг хөгжсөн хувь хүнийг бий болгохыг  хүний хөгжил гэж үзэж байна.

-Баярлалаа.

 Т.БАТЧУЛУУН

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version