Эдийн засагОнцлохШинэ мэдээ

Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд гарсан өөрчлөлтүүд

КОВИД-19 дэлхий нийтээр хурдтай тархаж, Пандемик (цар тахал)-ын түвшинд хүрээд буй өнөөгийн нөхцөлд глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч байна.

Эдгээр өөрчлөлтүүд болон эдийн засгийг тогтворжуулах зорилгоор улс орнуудын авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар тухай бүр мэдээлж байх долоо хоног тутмын гадаад орчны тойм мэдээллийн 21 дэх дугаарыг хүргэж байна.

Тухайлбал, Цар тахлын улмаас Евро бүсийн ажил эрхлэлт оны эхний хагаст 4.9 саяар буурчээ. Энэ нь өмнөх хямралаас хойш 12 саяар нэмэгдсэн ажлын байрны 40 гаруй хувийг алдсан гэсэн үг юм. Японы эдийн засаг 2020 оны 2-р улиралд өмнөх улирлаас 7.8 хувиар буюу жилд шилжүүлбэл 27.8 хувиар агшжээ. Үүнд цар тахлын улмаас хувийн хэрэглээ, хөрөнгө оруулалт буурч, гадаад эрэлт огцом буурснаар АНУ, Европ руу гаргах экспорт багассан нь голлон нөлөөлөв. АНУ-ын Холбооны нөөцийн банк энэ оны 9-р сард Инфляцын шинэ стратеги нэвтрүүлэх хүлээлттэй байна. ХНБ бүрэн ажил эрхлэлтийг хангах, үнийн түвшнийг тогтвортой байлгах төв банкны үндсэн зорилтдоо хэрхэн хүрэх стратегидаа анх удаа өөрчлөлт оруулж Конгрессоор батлуулах юм.

Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд 2020 оны 33 болон 34 дэх долоо хоногийн байдлаар гарсан өөрчлөлтийн тоймыг ЭНД ДАРЖ татаж авна уу.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version