Уул уурхайЯрилцлагаШинэ мэдээ

Л.Энхтүвшин: Эрдэнэт үйлдвэр бол “МИНИЙ ЭХ ОРОН”

Төгссөн сургууль: 1986-1996 онд Эрдэнэт хотын орос 19-р дунд сургууль, 1996-2000 онд  ШУТИС-ийн Компьютер, техник менежментийн сургуулийг Компьютерийн ухааны бакалавр, программ зохиогч инженер мэргэжлээр, 2005-2007 онд СЭЗДС-ийг Бизнесийн удирдлагын бакалавр, нягтлан бодох бүртгэл мэргэжлээр, 2013-2014 онд ШУТИС-ийн КТМС-д Бизнесийн удирдлагын магистр, үйлдвэрлэлийн менежмент, 2019 оноос ШУТИС-ийн БАТС-д докторантурт суралцаж байна.

Мэргэжил: Программ зохиогч инженер, нягтлан бодох бүртгэл

Ажилласан туршлага: 2000-2002 онд Эрдэнэт үйлдвэрийн Технологийн автоматжуулалт ба тооцоолон бодох техникийн цехэд программ зохиогч инженер, Программ хангамжийн товчоон дарга, 2013-2020 онд Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехэд тэргүүлэх программ зохиогч инженер, 2020 оны 02 дугаар сараас Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын Төлөвлөлт, мониторингийн албаны даргаар дэвшин ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал: 2000 онд ОХУ-ын Москва хотноо Гранит систем, 2007 онд АНУ-ын Лос-Анжелес хотноо “ABCO TECHNOLOGY COMPUTER TRAINING AND CONSULTING” КОМПАНИД “MICROSOFT C#, ASP.NET, VISUAL BASIC.NET PROGRAMMING”, 2012 онд Польш улсын Варшав хотноо оюутан солилцоо хөтөлбөрөөр “CENTRUM TECHNIKI LASEROWEJ LASERINSTRUMENTS” компанид дадлага, 2015 онд Эрдэнэт үйлдвэр дээр “Вэб-д суурилсан програмчлал”, 2016 онд “Мэдээллийн системийн аюулгүй байдал, хөгжүүлэлт”, “Сервис хандалт бүтэц”, “Нууцлал, аюулгүй байдал” сургалт, 2017 онд “Сервис хандалтат технологи, нууцлал, аюулгүй байдал”, мөн онд ШУТИС-ийн Холбооны сургуульд “Мобайл програмчлал”, Худалдан авах ажиллагааны А3 сертификатын сургалт, 2018 онд “Мэдээлэл технологийн Үндэсний парк Японы инженерийн шалгалтын материал”сургалтад тус тус хамрагдсан.

Чин хүсэл: Эрдэнэт үйлдвэр өөр хоорондоо нарийн уялдаа бүхий бүтцийн нэгжүүдтэй. Үйлдвэрлэлийн процессыг алсын зайнаас удирдах, цех нэгжүүдийн уялдааг хангах, программын оновчтой шийдэл нэвтрүүлж “нутагшуулах”, орчин үеийн уул уурхайн компаниудтай мөр зэрэгцэн алхахад Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн хамт олон гар, сэтгэл нийлэн ажилладаг. 20-иод жилийн хүч хөдөлмөрөө энэ л цехийн хамт олон дунд үдэж, үйлдвэрийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад өөрийн авьяас чадвараа зориулж ирсэн Л.Энхтүвшин эдүгээ Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын Төлөвлөлт, мониторингийн албаны даргаар дэвшин ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн чадварлаг боловсон хүчин тэрээр ажлаа хамгийн сайнаар хийж, цаг ямагт суралцахыг эрмэлздэг нэгэн.

-Таны амьдралын сэргээш юу вэ, хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ? -Хүрээлж буй хүмүүс, байгаль дэлхий бол миний амьдралын сэргээш.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? -Эрхэлсэн, одоо эрхэлж байгаа ажлууд маань хувь хүнээс тогтмол суралцаж, өөрийгөө хөгжүүлэхийг шаарддаг онцлогтой.

-Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ? -Ажилд шаардлагатай шинэ арга аргачлалуудыг эзэмших, турших, хэрэгжүүлэх, нэвтрүүлэхэд илүүтэй анхаарч байна.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ? -Залхууралгүй, бага багаар, сөөм сөөмөөр ч хамаагүй, “урагшаа хоёр, хойшоо нэг алхах” философиор, аливаад анхааралтай, яарахгүйгээр, эргэн санаж, нягталж хийхийг эрмэлздэг.

-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ? -Хүнд хэрэгцээтэй зүйл хийх.

-Боловсролын талаарх таны бодол? -Эзэмшсэн мэргэжлээ амьдралд хэрэгжүүлж чаддаг байх.

-Одоо хийж буй ажил таны мөрөөдлийн ажил мөн үү? -Сурсан зүйлээ хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа ажил тул тийм.

-Залуучуудад хэлэх таны зөвлөгөө? -Маргааш өөрийнхөө өчигдрөөс илүү “хувилбар”-ыг бүтээж, хийж чадна гэж бодож байвал хийх хэрэгтэй.

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ? -Эрдэнэт үйлдвэр бол “МИНИЙ ЭХ ОРОН” шүү дээ. Эх орноо яаж хайрладаг, хамгаалдаг, зүрх сэтгэлдээ тээдэгтэй нэгэн ижил.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version