Гадаад харилцааОнцлохШинэ мэдээ

Эмэгтэйчүүд, үндэсний цөөнх, ХБИ-ийн сонгуулийн оролцоог нэмэгдүүлэхэд Энэтхэгтэй туршлага солилцоно

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Сонгуулийн комисстой Харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Харилцан ойлголцлын санамж бичигт монголын талаас Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Энэтхэгийн талаас Энэтхэгийн Сонгуулийн комиссын дарга Сунил Арора нар Улаанбаатар болон Шинэ Дели хотноо гарын үсэг зурав.

Хоёр орны сонгуулийн байгууллага Санамж бичгийн хүрээнд сонгуулийн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, техникийн хөгжлийн чиглэлээр мэдлэг, туршлага солилцох, ажилтнуудад сургалт зохион байгуулах, сонгуулийн тогтолцоо, сонгогчдын боловсрол, мэдлэг, сонгуулийн талаарх ойлголт, эмэгтэйчүүд, үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгуулийн оролцоог нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, мэдээлэл, туршлага солилцоход хамтран ажиллахаар тохиролцов. 

Энэтхэгийн Сонгуулийн комисс нь 1950 оны 01 дүгээр сарын 25-нд байгуулагдсан, тус улсын Үндсэн хуульд холбооны хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, бие даасан, байнгын үйл ажиллагаатай байгууллага байхаар заажээ. 

Уг Комисс нь дэлхийн хамгийн том ардчилсан улс болох Энэтхэг улсын Парламентын дээд болон доод танхимын, Ерөнхийлөгчийн болон Дэд Ерөнхийлөгчийн сонгуулийг чөлөөт, шударга, ардчилсан сонгуулийн зарчмаар удирдан зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд дэлхийн 106 орны 115 сонгуулийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоог даргалж буй байгууллага юм. 

Эх сурвалж: Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version