Гадаад харилцааFocusШинэ мэдээ

Өнөөдөр Сөүл-Улаанбаатарын нислэгээр 16 улсын 100 иргэн ирнэ

УОК-ын шийдвэрээр өнөөдөр, 8 дугаар сарын 28-нд манай улсаас БНСУ-ын Сөүл хот руу захиалгат нислэг үйлдэж байна. Уг нислэгээр манай улсад зөвхөн гадаадын буюу 16 улсын 100 иргэн ирэх юм. 

Учир нь манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компани, ААН, байгууллага болон олон улсын болон Монголд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр дээр ажиллаж буй гадаадын иргэдийг авчруулах хүсэлтийг гадаад, дотоодын байгууллагууд УОК-т гаргасаар байгаа юм.

Тиймээс эдгээр иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийг харгалзан Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн болон Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудын ажилтнууд, тэдгээрийн гэр бүл болон манай улсад үйл ажиллагаа явуулж буй их дээд, дунд сургуульд багшилж, ажилладаг гадаад иргэдийг авчирч байгаа юм. 

Дээрх нислэгээр ирэх гадаадын иргэдийг олон улсын сүлжээний өндөр зэрэглэлийн “Рамада” зочид буудалд хоногийн 265-280 мянган төгрөгөөр 21 хоног тусгаарлана. Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 8 дугаар сард нийт 17 удаагийн захиалгат нислэгээр 4300 орчим монгол иргэнийг эх оронд нь авчирч байгаатай холбогдуулан монгол иргэдийг тусгаарлах байрны нөөц хүрэлцэхгүй байгаа тул энэ удаагийн нислэгээр монгол иргэдийг авчрах боломжгүй байсан талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version