Гадаад харилцааОнцлохОрон нутагШинэ мэдээ

Элчин сайд Т.Бадрал Гашуун сухайт хилийн боомтод ажиллав

Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайд хошууч, генерал Т.Бадрал өнөөдөр Гашуун сухайт хилийн боомтод ажиллав. Хилийн цэрэг, Мэргэжлийн хяналт, Гаалийн холбогдох албаны хүмүүстэй уулзаж тулгамдсан асуудалтай биечлэн танилцлаа.

Хил боомтыг тойрсон олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэйг онцолсон юм. Мөн зорчигч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, жолооч нарын эрх ашиг, эрүүл мэндийн асуудал, тэнд ажиллаж амьдарч байгаа албан хаагчдын нийгмийн асуудлаар мэдээлэл сонслоо.

Улмаар нүүрс тээвэр экспорттой холбоотой асуудлуудыг МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, эрх бүхий холбогдох албаныханд уламжилж нэг ч гэсэн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version