Уул уурхайШинэ мэдээ

Тээвэр, ложистикийн төвийнхөн мэдлэгээ дээшлүүлэв

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тээвэр, ложистикийн төвийн агуулахын ажилтнууд, албадын ерөнхий мэргэжилтнүүд  “Логистик нийлүүлэлтийн хэлхээний удирдлага ба загварчлал” сэдэвт гурав хоногийн сургалтад хамрагдаж байна.

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр болж буй уг сургалтыг ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор, доктор Ж.Ганчимэг, доктор С.Отгонбаяр, доктор П.Минжмаа нар явуулав. Кейс хэлбэрээр хийж буй уг сургалтаар онолын үндсийг суурь болгон практик дээр өөрийн цехэд тулгамдаж буй асуудлыг гаргаж,  хүрэх үр дүнг хэлэлцэж, шийдэх арга замыг заалгаж буйгаараа онцлог болж байна, гэж сургалтад оролцогчид онцолсон юм. Түүнчлэн логистикийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөж явуулснаар Эрдэнэт үйлдвэрт бүтээмжийн чиглэлийн сайжруулалт хийх, улмаар хэмнэлт гаргах, зардал бууруулах  зэрэг олон  боломж харагдаж байна гэсэн юм.  Логистикийн чиглэлийн  анхан болон дунд шатны энэ сургалтын дараа суралцагчдаас шалгалт авч сертификат олгох юм. Бид сургалтын дундуур доктор Ж.Ганчимэгтэй уулзахад: “Бид энэхүү сургалтаар Тээвэр, ложистикийн төвийн ажилчдад онолын хандлагыг суурь болгоод практикт нэвтрүүлэхэд логистикийн ямар хүндрэлүүд гарч байна, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар тооцоо судалгаа хийж, үйл ажиллагааг нь  сайжруулах загварыг гаргаж өгч байгаа юм. Хичээлд ажилчид их идэвхтэй сайн оролцож байна. Ажил дээрх хүндрэл бэрхшээлээ зөв гаргаж байна. Цаашдаа яаж ажиллавал үйлдвэрт үр ашигтай байх талаар кейс дээр гаргаж, хүрэх үр дүн, арга замыг хамтдаа хэлэлцэж буйгаараа өгөөжтэй юм” гэв.         

Я.ЭНХТУЯА

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version