Эдийн засагОнцлохШинэ мэдээ

МОНГОЛ БАНК: II улирлын байдлаар гадаад өр 391 сая ам.доллараар нэмэгдсэн

Монгол банкнаас мэдээлэл хийж байна.

Судалгаа статистикийн газрын захирал Б.Батдаваа:

Нийт мөнгөний нийлүүлэлт долоодугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 5,8 хувиар өсч 21,5 их наяд төгрөгт хүрсэн. Банкны системийн нийт долоодугаар сарын байдлаар 17,2 их наяд төгрөгт хүрсэн. Үүний 15,6 их наядыг төгрөгийн, үлдсэнийг нь гадаад валютын зээл эзэлж байна. 

Хугацаа хэтэрсэн зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ 6,6, чанаргүй зээлийн эзлэх хэмжээ 11,3 хувьтай тэнцүү болсон. Нийт зээлийн 18 хувийг цалин, тэтгэвэр, 16 хувийг худалдааны, 12 хувийг үл хөдлөх салбарын зээл эзэлж байна. 

Долоодугаар сард банкууд нийт 1077 зээлдэгчид 77,8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосны 57,3 хувийг хөтөлбөрийн, 42,7 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл эзэлж байна. Ипотекийн зээлийн дундаж хувь 10,7 хувьтай тэнцүү байна.

II улирлын байдлаар Монгол орны нийт гадаад өр 30,8 тэрбум ам.доллар болж өмнөх улирлаас 300 сая ам.доллараар нэмэгдсэн. Засгийн газрын гадаад өр 655 сая ам.доллараар нэмэгдсэн. Үүнд Засгийн газрын АХБ, ОУВС болон БНХАУ-аас авсан хөнгөлөлттэй зээлийн нөлөөгөөр гадаад өр 391 сая ам.доллараар нэмэгдсэн. Засгийн газрын гадаад зах зээлд арилжсан бондын зах зээлийн үнэлгээ нэмэгдсэнтэй холбоотойгоор 260 сая ам.доллараар Засгийн газрын гадаад өр нэмэгдсэн.

Харин Банкны секторын гадаад өр 255 сая ам.доллараар нэмэгдсэн. Энэ ХХБ-ны 500 сая ам.долларын бондын төлбөр төлөгдсөнтэй холбоотой.

Монгол банкны тэргүүн дэд дарга Г.Дөлгөөн:

Санхүүгийн тогтвортой байдлын тайлангийн 14 дэх дугаарыг бэлтгэн бэлэн болгоод байна. Цар тахлын нөлөөгөөр банкны системийн ашигт ажиллагаа буурсан. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version