Гадаад харилцааFocusШинэ мэдээ
“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг үргэлжлүүлнэ
Монгол Улсын гадаад сурталчилгааны үйл ажиллагааг нэгдмэл удирдлага, зохицуулалтаар хангах зорилго бүхий “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий Зөвлөлийн ээлжит хурал /2020.08.26/ боллоо.
Хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 2016-2019 оны хугацаанд нийт 316 ажил төлөвлөж, 650 гаруй арга хэмжээг дотоод, гадаадад үр дүнтэй зохион байгуулсан ба өнгөрсөн жилүүдэд хөтөлбөр 90-ээс дээш хувиар хэрэгжиж ирсэн байна. “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг энэ онд хэрэгжүүлж дуусган, үр дүнг Засгийн газарт танилцуулах юм.
Хурлаар тус хөтөлбөрийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлт, оны сүүлийн хагаст анхаарах асуудлуудыг хэлэлцэв.