Хууль эрх зүйFocusШинэ мэдээ

2013 онд сураггүй алга болсон хүний амийг хохироосон хэрэгтэнг илрүүлжээ

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас 2013 онд сураггүй алга болсон буюу долоон жилийн өмнө үйлдэгдсэн хэргийг илрүүлжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүрэгт оршин суух “М” нь 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон байна

Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг нээн шалгасан бөгөөд 1968 онд төрсөг “Г” гэгч нь хохирогч “М” тэй тухайн үед танилцаж, улмаар гэртээ дагуулан очиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэн амь насыг нь хохироосон байжээ.

Ингэхдээ цогцсыг хашаандаа байрлах гүний худагт хийж булсныг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version