Эрүүл мэндFocusШинэ мэдээ
Тарваган тахал өвчнөөс сэргийлье
Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан зөвлөмжийг хүргэж байна.
Тарвага агнахгүй байх;
Тарваганы гаралтай түүхий эдийг худалдан авахгүй байх;
Үхсэн болон хөдөлгөөн нь удааширсан тарваганд хүрэхгүй байх;
Тарваганы түүхий эд, махыг, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахгүй байх;
Тарваган тахлын дархлаажуулалтад хамрагдах;
Гэрийн тэжээвэр нохойг байнга уяатай байлгах;
Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад яаралтай хандана уу.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР