ХАА-н салбарНийгэмFocusШинэ мэдээ

Түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгих системийг хөгжүүлэх гэрээг үзэглэв

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Дижитал Медик ХХК-ны Гүйцэтгэх захирал М.Амартогтох нар Малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгих системийг хөгжүүлэх гэрээг үзэглэлээ. Энэхүү гэрээг үзэглэснээр “Амьд мал болон малын гаралтай бүтээгдэхүүний эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгих системийг хөгжүүлэх, түүхий эдийн гарал үүсэл чанарыг тодорхойлох, олон улсын худалдан авагч, нийлүүлэлтийн Чэйн пойнт компаний платформд нийцүүлэн хөгжүүлэх юм.

Олон улсын зах зээлийн платформд нийцүүлэн хөгжүүлэхдээ малчдад системтэй холбоотой мэдээллийг өөрсдөө хянах боломж олгоно. Хоршоод, СБАХ, АБАХ-ыг мэдээллээ бүрэн хянах, бусад хоршоотой харилцах, түүхий эдийн чанар, нөөц, борлуулалт, орлого, зарлага, ашиг, санхүүгийн дүн шинжилгээ зэрэг мэдээллүүдийг хянах юм. Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүд бэлэн байгаа нөөцөө хянах, худалдан авалтын төлөвлөгөө гаргах, түүхий эдийг хэрхэн ашиглаж буйг хянах боломжтой байна. Ингэснээр эцсийн бүтээгдэхүүнийг худалдан авагчид болон үйлчлүүлэгчдэд гарал үүслийн талаарх баталгааг хангана.

Малчид, БАХ, хоршоод бүртгэлтэй худалдан авагчидтай худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжтой борлуулалтын платформ нь олон улсын Чэйн пойнттой холбогдоно. Тодруулбал, малчид, БАХ, хоршоод нь өөрсдийн хяналтанд байгаа мэдээллийн системээс гарал үүсэл, чанар, бэлчээр, малын эрүүл мэнд, малын тавлаг байдал зэрэг мэдээллийг нээлттэй байлгана.

Малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгих систем нь

  • Мал эмнэлгийн Ерөнхий газрын

-Мал эмнэлгийн Нэгдсэн систем

-Мал эмнэлгийн лабораторийн удирдлага, мэдээллийн систем

-Малын бүртгэлийн систем

-Малын гэрчидгээний систем

  • , Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын

-Газрын кадастрын Мэдээллийн систем (www.gazar.gov.mn)

  • ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын

-Мал аж ахуйн нэгдсэн систем

  • Засгийн газрын

-Түүхий эдийн урамшууллын систем

гэсэн улсын хэмжээний системтэй харилцан уялдаатай мэдээлэл солилцож, малын гаралтай түүхий эдийн гарал үүсэл, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулж байх юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version