НийгэмFocusШинэ мэдээ

Хонконг-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 149 иргэн эх орондоо ирлээ

Улсын Онцгой комиссын  шийдвэрээр наймдугаар сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 14 удаагийн тусгай үүргийн нислэг төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд найман удаагийн нислэг үйлдээд байна.

Истанбул болон Хонконг руу тусгай үүргийн онгоцууд өчигдөр /2020.08.20/ ниссэн юм. Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-297/298 дугаартай тусгай үүргийн онгоц өчигдөр орой 23:15 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор Хонгконг, Тайвань болон Зүүн өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 149 иргэн эх орондоо ирлээ.

Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, эрүүлийн мэндийн шалтгаантай-37, өндөр настан-3, бага насны хүүхэдтэй гэр бүл-26, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд 83 байгаа юм.

Харин Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр буюу 08 дугаар сарын 21-ний 08:05 цагт Улаанбаатарт газардлаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version