БоловсролОрон нутагFocusШинэ мэдээ

Өмнөговь аймаг “Багш хөгжлийн ордон”-той болно

Өмнөговь аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Даланзадгад хотноо БАГШ ХӨГЖЛИЙН ОРДОН барьж байгаа бөгөөд аравдугаар сард ашиглалтад оруулна.

Түүнчлэн тус аймагт салбар бүрийг хамарсан бүтээн байгуулалт өрнөж байна. Тодруулбал, 2018 оноос Өмнөговь аймагт дахин төлөвлөлтийг эхлүүлсэн. Эхний орон сууц ашиглалтад орсон ба дараагийн орон сууцнууд баригдаж байгаа юм.

Даланзадгад сумын Аргалант хороололд дахин төлөвлөлтөөр 9-р орон сууцыг барьж байна. Хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу Аргалант хороолол дахь бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж айл өрхүүд газар чөлөөлж байна.

Мөн Өмнөговь аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 1-р зэрэглэлтэй орчин үеийн мэс заслын өрөөнүүдийг бий болгож, тохижуулж байна. Тухайн бүтээн байгуулалтын ажлыг орон нутгийн төсвийн 900 гаруй сая төгрөгөөр хийж байгаа бөгөөд чанар, стандартад нийцсэн вакум өрөө тасалгаатай болсноор мэс засал хийхэд нян бактер үржих боломжгүй болно. Өөрөөр хэлбэл шархны халдвар болон бусад эрсдэлгүй орчин нөхцөл бий болох юм.

Аймаг орон нутагтаа эрсдэл бага мэс заслын үйлчилгээг авдаг боломж бүрдэнэ. Мөн энэхүү өрөө тасалгаанууд нь халуун, хүйтэн температурын бүрэн тохируулгатай зэрэг стандартыг хангасан байна. Бүтээн байгуулалтын ажил 9 дүгээр сард дуусаж бүрэн ашиглалтад орно.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ОНХА

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version