Цар тахлын эсрэг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
Нэгдүгээр сарын 06-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт хилээр нэвтэрсэн 174.7 мянган тээврийн хэрэгсэл /онгоц, галт тэрэг, автомашин/-ийн 311 мянга гаруй зорчигчид эрүүл мэндийн хяналт тавьж11.6 мянган иргэнийг ажиглалтад шилжүүлжээ.
Ажиглалтад шилжүүлсэн иргэдээс манай улсад бүртгэгдсэн коронавирусийн 297 тохиолдол илэрсэн бөгөөд ХӨСҮТ-ийн шинжилгээгээр батлагдан эмчлэгдэж 269 иргэн эдгэрээд байна. Ажиглалтад шилжүүлсэн иргэдийн 87 хувь нь Буянт-Ухаа, Албанбулаг боомтоор нэвтэрчээ.
Мөн гуравдугаар сарын 18-наас эхлэн Алтанбулаг боомтоор нэвтэрсэн улс хоорондын ачаа тээш /TIR/-ийн 3788 тээврийн хэрэгслийн 3917 жолоочид эрүүл мэндийн тандалт хийж, 162 жолоочийг ажиглалт тусгаарлалтад шилжүүлснээс 14 тохиолдол батлагдсан байна.
Түүнчлэн хоёрдугаар сарын 13-наас өнөөдрийг хүртэл БНХАУ болон бусад улсаас дамжин ирсэн 31.1 мянган чингэлэг, 3987 вагонд халдваргүйжүүлэлтийг хийлгэн, хяналт тавьж нэвтрүүлээд байна.