НийслэлFocusШинэ мэдээ

Зам тээврийн осол, зөрчлийн дуудлагад 10-20 минутад хүрч ажиллаж байна

Өнгөрсөн гурван жилд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл Тээврийн цагдаагийн албанд 28 автомашины парк шинэчлэлийг хийж өгчээ. Өнгөрсөн  долоодугаар сард бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай 14 автомашин хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр Тээврийн цагдаагийн албаны парк шинэчлэл 40 гаруй хувьд хүрч байна.

Зам тээврийн осол, зөрчлийн дуудлагад 18 минут дотор хүрч ажиллах ёстой. Гэвч тээврийн хэрэгслийн хүчин чадал, бүрэн бүтэн байдал, тухайн осол, зөрчил гарсан гудамж талбайн онцлогоос шалтгаалж 20-25 минутад хүрч ажиллаж байжээ. Тээврийн цагдаагийн алба 14 машинаар парк шинэчлэлт хийснээр осол, зөрчлийн дуудлагад хүрч ажиллах хугацаа багассан гэдгийг албаныхан хэлж байна.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version