Байгаль орчинОрон нутагFocusШинэ мэдээ

Бугантад нисдэг тэрэг буух, хөөрөх нислэгийн талбай байгуулав

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгээр ой, хээрийн түймрийн эрсдэл өндөртэй Сэлэнгэ аймгийн ойн бүс, нутгийг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулах зорилго хэд хэдэн ажлыг амжилттай хийлээ. Тодруулбал, Бугант тосгоны нутагт байгалийн усан цөөрмийг түшиглэсэн ойн түймрийн үед ашиглах нисдэг тэрэг буух, хөөрөх 50х50 метр хэмжээтэй нислэгийн талбайг шинээр байгуулж, тосгоны захиргаанд хүлээлгэн өглөө. Тус ажлыг БОАЖЯ-ны захиалгаар “Ганганжир консалтинг” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж, гэрээнд заасны дагуу чанартай хийж гүйцэтгэсэн юм.

Мөн Тужийн нарсны байгалийн цогцолборт газарт түймэр гарсан үед ашиглах 450м³ эзэлхүүнтэй, 90м² талбай бүхий цэнгэг устай, ой хээрийн түймрийн үед усны нөөцийг ашиглах, ан амьтны амьдрах таатай орчныг бий болгох зориулалтын усан цөөрмийг байгууллаа. Уг ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар “Ашог трейд” ХХК гүйцэтгэгчээр ажилласан.

БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтийн газрын ахлах мэргэжилтэн Н.Чулуунбаатар хэлэхдээ: “Дээрх ажлууд нь томоохон хэмжээтэй ойн түймрийг унтраах, түүнээс урьдчилан сэргийлэх, хамгаалахад ашиглагдах төдийгүй тухайн бүс нутгийн иргэдийн эрүүл мэнд, өмч хөрөнгө, байгалийн нөөц, баялгийг хамгаалахад  чиглэгдэж байгаагаараа ач холбогдолтой” гэсэн юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version