ОнцлохОрон нутагШинэ мэдээ

Улаанбаатар-Баруун-урт чиглэлд бага оврын онгоц нисгэнэ

Улаанбаатар-Баруун-урт чиглэлд бага оврын онгоц нисгэх бэлтгэл ажлыг хангагдаж байна. Ингэснээр иргэдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн агаарын тээврийн үйлчилгээг үзүүлж, төрөөс үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын тээвэрлэгч эдийн засгийн үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм.

Мөн цаашид Хэнтий аймгийн Дадал, Галшар, Биндэр, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Дорнод аймгийн Баяндун, Халхгол зэрэг сумдад бага оврын онгоц хөөрч, буух зурвас байгуулах ажээ. Эдгээр чиглэлд бага оврын онгоц нисгэснээр онцгой байдал, эрүүл мэндийн түргэн тусламж, ойн хортон шавжтай тэмцэх зэрэг олон талын ач холбогдолтой ажээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version